3 бид хаана ч гэсэн бүх талаараа маш талархан хүлээн зөвшөөрдөг шүү, эрхэм хүндэт Фелик минь.
4 Гэвч таныг чилээхийг үл хүсэж биднийг түр саатан сонсохыг танаас хичээнгүйлэн гуйя.
5 Энэ хүн дэлхий даяар бүх иудейчүүдийн дунд жинхэнэ тахал адил үймээн дэгдээгч бөгөөд Назарын бүлэглэлийн толгойлогч болохыг бид олж мэдсэн юм.
6 Сүмийг бузарлах оролдлого хийхэд нь бид түүнийг баривчилсан. [Бид түүнийг өөрсдийнхөө Хуулийн дагуу шүүхийг хүссэн юм.
7 Гэтэл мянгатын дарга Луси дайран ирж, түүнийг бидний гараас хүчээр булаан авч,
8 түүнийг буруутгагчдыг таны өмнө оч гэж тушаасан]. Та өөрөө энэ бүхний талаар түүнийг шалгаж үзээд бид түүнийг юугаар буруутгаж байгааг мэдэж чадна гэхэд
9 иудейчүүд—Үнэхээр тийм шүү хэмээн тэрхүү буруутгалд хошуу нэмэрлэцгээв.