Үйлс 24:8-14 АБ2004

8 түүнийг буруутгагчдыг таны өмнө оч гэж тушаасан]. Та өөрөө энэ бүхний талаар түүнийг шалгаж үзээд бид түүнийг юугаар буруутгаж байгааг мэдэж чадна гэхэд

9 иудейчүүд—Үнэхээр тийм шүү хэмээн тэрхүү буруутгалд хошуу нэмэрлэцгээв.

10 Захирагч Паулыг ярь гэж дохисонд тэр—Та олон жилийн турш энэ ард түмнийг шүүж байгааг би мэднэ. Тиймээс би урам зоригтойгоор өөрийгөө өмгөөлөх болно.

11 Би Иерусалимд мөргөхөөр ирснээс хойш арван хоёроос илүү хоног болоогүйг та мэдэж чадна.

12 Энэ хүмүүс намайг сүмд ч, синагогт ч, мөн хотод ч хэн нэгэнтэй маргалдан, эсвэл үймээн гаргаж байсныг ер олж хараагүй.

13 Намайг юугаар буруутгаж байгаагаа ч тэд танд нотолж чадахгүй байна.

14 Харин үнэндээ эдгээр хүмүүсийн бүлэглэл гэж нэрлээд байгаа тэр Замын дагуу би эцэг өвгөдийнхөө Бурханд үйлчилдэг нь үнэн бөгөөд Хууль болон эш үзүүлэгчдийн бичсэн бүгдэд итгэдгээ хүлээн зөвшөөрнө.