1 Фест муждаа хүрэлцэн ирээд, гурав хоногийн дараа Кайсариас Иерусалим уруу хөдлөв.
2 Ахлах тахилч нар болон Иудейн тэргүүлэгч хүмүүс Паулын эсрэг гомдлоо түүнд тавьж, түүнийг ятган,
3 Фестээс хайр хишгээ үзүүлж Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа)
4 Тэгтэл Фест тэдэнд Паул Кайсарт хорионд байгааг болон мөн өөрөө удахгүй тийшээ явах гэж байгаагаа хэлэв.