Үйлс 25:12-18 АБ2004

12 Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож—Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Таныг Цезарь уруу илгээх боллоо гэлээ.

13 Хэдэн өдрийн дараа Агрийп хаан болон Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ.

14 Тэднийг тэнд хэд хоног байхад нь Фест Паулын хэргийг хаанд танилцуулж ийн хэлэв.—Фелик нэг хүнийг хорионд үлдээгээд явсан юм.

15 Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар, Иудейн ахлагчид түүний эсрэг гомдол гаргаж, түүнийг яллахыг шаардаж байв.

16 Би тэдэнд “Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжийг хэрэгтэнд олгохоос өмнө түүнд ял оноох нь Ромын ёс биш” гэдгийг хэлсэн.

17 Тэднийг энд цуглангуут хэргийг хойшлуулалгүй, маргааш нь би шүүхийн суудалдаа суун мөнөөх хүнийг авчрахыг тушаав.

18 Буруутгагчид нь босоод түүнд ял тулгаж эхэлсэн боловч энэ нь миний төсөөлж байсан гэмт хэргүүд биш байлаа.