Үйлс 25:14-20 АБ2004

14 Тэднийг тэнд хэд хоног байхад нь Фест Паулын хэргийг хаанд танилцуулж ийн хэлэв.—Фелик нэг хүнийг хорионд үлдээгээд явсан юм.

15 Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар, Иудейн ахлагчид түүний эсрэг гомдол гаргаж, түүнийг яллахыг шаардаж байв.

16 Би тэдэнд “Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжийг хэрэгтэнд олгохоос өмнө түүнд ял оноох нь Ромын ёс биш” гэдгийг хэлсэн.

17 Тэднийг энд цуглангуут хэргийг хойшлуулалгүй, маргааш нь би шүүхийн суудалдаа суун мөнөөх хүнийг авчрахыг тушаав.

18 Буруутгагчид нь босоод түүнд ял тулгаж эхэлсэн боловч энэ нь миний төсөөлж байсан гэмт хэргүүд биш байлаа.

19 Тэд түүнтэй ердөө л өөрсдийнхөө шашны талаар, мөн Паулын амьд гэж зарладаг, нэгэн үхсэн хүн буюу Есүсийн талаар санал зөрөлдсөн байв.

20 Ийм хэргийг хэрхэн байцаахаа мэдэлгүй эргэлзсэн тул, би түүнээс Иерусалимд очиж хэргээ шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг асуув.