Үйлс 25:16-22 АБ2004

16 Би тэдэнд “Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг өөрийгөө өмгөөлөх боломжийг хэрэгтэнд олгохоос өмнө түүнд ял оноох нь Ромын ёс биш” гэдгийг хэлсэн.

17 Тэднийг энд цуглангуут хэргийг хойшлуулалгүй, маргааш нь би шүүхийн суудалдаа суун мөнөөх хүнийг авчрахыг тушаав.

18 Буруутгагчид нь босоод түүнд ял тулгаж эхэлсэн боловч энэ нь миний төсөөлж байсан гэмт хэргүүд биш байлаа.

19 Тэд түүнтэй ердөө л өөрсдийнхөө шашны талаар, мөн Паулын амьд гэж зарладаг, нэгэн үхсэн хүн буюу Есүсийн талаар санал зөрөлдсөн байв.

20 Ийм хэргийг хэрхэн байцаахаа мэдэлгүй эргэлзсэн тул, би түүнээс Иерусалимд очиж хэргээ шүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг асуув.

21 Харин Паул Эзэн хаанд давж заалдах хүртэл өөрийг нь хорионд байлгахыг шаардсан тул би түүнийг Цезарь уруу илгээх хүртэл харгалзагчийн дор байлга гэж тушаасан юм гэв.

22 Агрийп хаан Фестэд—Би бас тэр хүнийг сонсмоор байна гэхэд тэр—Та маргааш түүнийг сонсох болно гэжээ.