Үйлс 25:2-8 АБ2004

2 Ахлах тахилч нар болон Иудейн тэргүүлэгч хүмүүс Паулын эсрэг гомдлоо түүнд тавьж, түүнийг ятган,

3 Фестээс хайр хишгээ үзүүлж Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хөнөөхөөр отоонд сууж байлаа)

4 Тэгтэл Фест тэдэнд Паул Кайсарт хорионд байгааг болон мөн өөрөө удахгүй тийшээ явах гэж байгаагаа хэлэв.

5 Тэгээд тэр цааш нь—Иймээс та нарын дундаас нөлөө бүхий хүмүүс надтай хамт тийшээ яваг. Хэрэв тэр хүнийг буруутгах зүйл байх аваас тэд түүнийг шүүтүгэй гэв.

6 Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргааш нь тэр өөрийн шүүхийн суудалд суугаад Паулыг авчрахыг тушаалаа.

7 Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав.

8 Паул өөрийгөө өмгөөлөн—Иудейн Хуулийн эсрэг, эсвэл сүм, Цезарийн эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв.