Үйлс 25:22-27 АБ2004

22 Агрийп хаан Фестэд—Би бас тэр хүнийг сонсмоор байна гэхэд тэр—Та маргааш түүнийг сонсох болно гэжээ.

23 Дараа өдөр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тушаалаар Паулыг авчрав.

24 Фест—Хаан Агрийп аа, энд хүрэлцэн ирэгсэд ээ! Иерусалимд ч, энд ч байхад минь бүх иудейчүүдийн “Тэр цаашид амьд байх ёсгүй” хэмээн надаас шаардаж байгаа тэр хүнийг та бүхэн харж байна.

25 Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр өөрөө Эзэн хаанд давж заалдана гэсэн тул би түүнийг явуулахаар шийдсэн.

26 Эзэндээ түүний тухай бичих ямар ч тодорхой зүйл надад алга. Тиймээс ч байцаалтаараа ямар нэгэн бичих юмтай болохын тулд түүнийг та нарын өмнө ялангуяа Агрийп хаан таны өмнө авчраад байна.

27 Учир нь хоригдогчийг илгээхдээ түүнд тулгаж буй ялыг заахгүй байх нь утгагүй хэрэг санагдана гэжээ.