Үйлс 25:7-13 АБ2004

7 Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, өөрсдөө ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав.

8 Паул өөрийгөө өмгөөлөн—Иудейн Хуулийн эсрэг, эсвэл сүм, Цезарийн эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв.

9 Фест иудейчүүдэд тал засахыг хүсэж, Паулд—Та Иерусалимд очиж, миний өмнө зогсон эдгээр ял зэмлэлээ шүүлгэхийг хүсэж байна уу? гэсэнд

10 Паул—Намайг шүүх ёстой Цезарийн шүүхийн өмнө би зогсож байна. Иудейчүүдийн эсрэг би ямар ч бузар мууг үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа.

11 Иймээс хэрэв би буруутан байгаад үхвэл зохих ямар нэгэн хэрэг үйлдсэн бол үхэхээс татгалзахгүй. Харин энэ хүмүүсийн намайг буруутгаж байгаа эдгээр ял зэмлэлийн аль нь ч үнэн биш бол хэн ч намайг тэдэнд тушааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв.

12 Тэгтэл Фест зөвлөлтэйгөө зөвшилцөөд хариу болгож—Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Таныг Цезарь уруу илгээх боллоо гэлээ.

13 Хэдэн өдрийн дараа Агрийп хаан болон Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ.