Үйлс 26:1-6 АБ2004

1 Тэгтэл Агрийп Паулд хандан—Өөрийнхөө төлөө ярихыг чинь зөвшөөрч байна гэхэд Паул гараа өргөөд өөрийгөө өмгөөлсөн үгийг хэлж эхлэв.—

2 Иудейчүүдийн намайг буруутгаж байгаа эдгээр хэргийн талаар Агрийп хаан таны өмнө өнөөдөр би өөрийгөө өмгөөлөх гэж байгаа тул би өөрийгөө аз завшаантай гэж тооцож байна.

3 Ялангуяа, та бол иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлын талаар сайн мэддэг. Тиймээс ч намайг тэвчээртэй сонсохыг танаас би хүсье.

4 Өөрийн үндэстний дунд болон Иерусалимд бүр эхнээсээ өнгөрөөсөн миний амьдралыг бага наснаас минь авахуулан бүх иудейчүүд мэднэ.

5 Тэд миний амьдралыг эртнээс мэддэг болохоор хэрэв тэд хүсвэл намайг манай шүтлэгийн хамгийн чанд дэгтэй бүлэглэлийн Фарисай хүн болохыг гэрчилж чадах билээ.

6 Харин би одоо манай эцэг өвгөдөд Бурханы өгсөн амлалтын найдвараас болж шүүгдэж байна.