Үйлс 26:12-18 АБ2004

12 Ийнхүү би ахлах тахилч нараас эрх мэдэл, үүрэг даалгавар аваад Дамаск уруу явав.

13 Хаантан, тэгтэл үд дунд зам дээр нарнаас хурц гэрэл тэнгэрээс гэрэлтэж, намайг болон надтай хамт явагсдыг хүрээлэн авахыг би харсан.

14 Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Шилбүүрийг өшиглөх нь чамд бэрх биз ээ” гэж надад хэлэхийг би сонсов.

15 Тэгээд би “Эзэн, Та хэн бэ?” гэхэд Эзэн “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.

16 Гэвч босож, хөл дээрээ зогс. Зөвхөн саяын харсан зүйлийн чинь төдийгүй, мөн хожим Миний чамд үзүүлэх зүйлсийн гэрч, үйлчлэгч болгон Би чамайг томиллоо. Энэ зорилгын үүднээс Би чамд үзэгдсэн юм.

17 Чамайг энэ ард түмэн, харь үндэстнүүдээс чөлөөлөн аваад, Би тэдэн уруу илгээж байгаа нь

18 тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно” гэсэн.