Үйлс 26:14-20 АБ2004

14 Бид бүгдээрээ газар хөсөр унахад еврей хэлээр “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? Шилбүүрийг өшиглөх нь чамд бэрх биз ээ” гэж надад хэлэхийг би сонсов.

15 Тэгээд би “Эзэн, Та хэн бэ?” гэхэд Эзэн “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.

16 Гэвч босож, хөл дээрээ зогс. Зөвхөн саяын харсан зүйлийн чинь төдийгүй, мөн хожим Миний чамд үзүүлэх зүйлсийн гэрч, үйлчлэгч болгон Би чамайг томиллоо. Энэ зорилгын үүднээс Би чамд үзэгдсэн юм.

17 Чамайг энэ ард түмэн, харь үндэстнүүдээс чөлөөлөн аваад, Би тэдэн уруу илгээж байгаа нь

18 тэдний нүдийг нээлгэж, тэднийг харанхуйгаас гэрэл уруу, Сатаны эрхшээлээс Бурхан уруу эргүүлэхийн тулд юм. Тэгснээрээ тэд Надад итгэх итгэлээр ариусгагдсан хүмүүсийн дунд нүглийн уучлал ба өвийг хүртэх болно” гэсэн.

19 Тиймээс Агрийп хаантан, би тэнгэрлэг үзэгдэлд дуулгаваргүй байж болсонгүй.

20 Харин эхлээд дамаскчууд болон иерусалимчуудад, дараа нь Иудейн бүх нутгаар тэрчлэн харь үндэстнүүдэд хүртэл “Та нар гэмшиж, Бурхан уруу эргэн, гэмшилд дүйцэх үйлс бүтээгтүн” хэмээн тунхаглаж байлаа.