Үйлс 26:22-28 АБ2004

22 Ийнхүү Бурханы тусламжийг хүртсэнээр өдгөөг хүртэл би их, бага хүмүүст гэрчлэн зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй.

23 Энэ бол Христ зовлон эдэлж, үхэгсдээс хамгийн түрүүн амилснаараа Израилийн ард түмэнд болон харь үндэстнүүдэд гэрлийг тунхаглана гэсэн үг юм гэжээ.

24 Паулыг өөрийгөө өмгөөлөн ийнхүү ярьж байтал Фест чанга дуугаар—Паул, та солиорчээ. Их эрдэм ном чинь таныг галзуу болгожээ гэхэд

25 Паул—Эрхэмсэг Фест ээ, би солиороогүй. Харин эрүүл ухаан, үнэн үгийг тунхаглаж байна.

26 Учир нь хаан эдгээр хэргүүдийн талаар мэддэг бөгөөд би түүнтэй зориг гарган ярьдаг. Энэ бүхэн нь хүнгүй буланд үйлдэгдээгүй тул аль нь ч түүний харааны гадна байхгүй гэдэгт би итгэж байна.

27 Агрийп хаан та эш үзүүлэгчдэд итгэдэг биз дээ? Итгэдгийг тань би мэдэж байна гэв.

28 Агрийп Паулд—Богинохон хугацаанд чи чинь намайг Христийнх болгох нь ээ гэхэд