Үйлс 26:3-9 АБ2004

3 Ялангуяа, та бол иудейчүүдийн ёс заншил, маргаантай асуудлын талаар сайн мэддэг. Тиймээс ч намайг тэвчээртэй сонсохыг танаас би хүсье.

4 Өөрийн үндэстний дунд болон Иерусалимд бүр эхнээсээ өнгөрөөсөн миний амьдралыг бага наснаас минь авахуулан бүх иудейчүүд мэднэ.

5 Тэд миний амьдралыг эртнээс мэддэг болохоор хэрэв тэд хүсвэл намайг манай шүтлэгийн хамгийн чанд дэгтэй бүлэглэлийн Фарисай хүн болохыг гэрчилж чадах билээ.

6 Харин би одоо манай эцэг өвгөдөд Бурханы өгсөн амлалтын найдвараас болж шүүгдэж байна.

7 Энэ нь манай арван хоёр овог Бурханд өдөр шөнөгүй зүтгэн үйлчилж, хүртэхийг найддаг тэрхүү амлалт мөн. Хаантан, энэ найдварын төлөө иудейчүүд намайг буруутгаж байгаа юм.

8 Хэрэв Бурхан үхэгсдийг амилуулдаг бол энэ нь яагаад та нарын дунд ер бусын хэмээгдэнэ вэ?

9 Би Назарын Есүсийн нэрийн эсрэг их зүйлийг хийх хэрэгтэй гэж бодож байсан.