1 Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн ялтнуудыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв.
2 Азийн эрэг хавийн нутгаар явах гэж байсан Адрамутын усан онгоцонд бид сууцгааж тэнгист гарав. Бидний хамт Тесалоникийн Македони хүн Аристарх байлаа.
3 Маргааш нь бид Сидоны эрэгт зогсов. Иули Паулд сайхан сэтгэл гаргаж түүнийг анд нөхөд дээрээ очин асруулахыг зөвшөөрөв.
4 Тэндээс бид тэнгист гарч, салхины эсрэг явсан тул Киприйн нөмрөөр хөвөн
5 Килик, Памфулын эргээр дайрч, Лукийн Мурад газардав.
6 Зуутын дарга тэндээс Итали уруу явж байсан Александрын усан онгоцыг олж биднийг суулгалаа.