Үйлс 27:12-18 АБ2004

12 Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх хүмүүс тэндээс тэнгист гарч хэрэв чадвал Фойник хэмээх Кретийн боомтод хүрч, өвлийг өнгөрөөе гэж шийджээ. Уг боомт нь зүүн өмнөд ба зүүн хойд зүг уруу харсан байрлалтай аж.

13 Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь хэмээн санаж зангуугаа татаж, Кретийн дагуу эрэг дагаж хөвөв.

14 Харин тун удалгүй эх газраас Еуракулон гэдэг хүчтэй салхи хуйлран салхилахад

15 усан онгоц сөрж чадалгүй, салхинд хөтлөгдөн туугдахад хүрэв.

16 Бид Клауда хэмээх нэгэн багахан арлын нөмрөөр өнгөрч явахдаа онгоцны завийг арай чүү тогтоон барьж байлаа.

17 Тэд завийг дээш гаргаад татлагаар усан онгоцыг бүслэн татаж, Суртад хайргадчих вий гэж эмээн, зангуугаа буулгаад салхины аясаар хөвөв.

18 Шуурганд хүчтэй шидэгдэж байснаас болж дараа өдөр нь тэд ачаагаа хаяцгааж эхлэв.