28 тэнгисийн гүнийг хэмжихэд хорин алд байлаа. Цааш жаахан яваад тэд бас нэг хэмжилт хийхэд арван таван алд болсныг мэдэв.
29 Ингээд хаа нэгтээ хад мөргөхөөс болгоомжлон тэд усан онгоцны хитэгнээс дөрвөн зангуу хаяад, өглөө болоосой хэмээн залбирч байлаа.
30 Усан цэргүүд онгоцноос зугтахыг оролдож, хошуунаас зангуу авч хаях дүр үзүүлэн завийг тэнгист буулгав.
31 Паул зуутын дарга болон цэргүүдэд—Хэрэв энэ хүмүүс онгоцон дээр үлдэхгүй бол та нар аврагдаж чадахгүй гэхэд нь
32 цэргүүд завины олсыг тастаж завинуудыг унагав.
33 Үүр цайхын өмнө Паул бүх хүнд юм идэхийг уриалж,—Та нар өнөөдөр хүртэл арван дөрвөн өдөр юу ч идэлгүй үргэлж харсаар явж байна.
34 Иймд та бүхнийг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг үс ч унахгүй гэлээ.