32 цэргүүд завины олсыг тастаж завинуудыг унагав.
33 Үүр цайхын өмнө Паул бүх хүнд юм идэхийг уриалж,—Та нар өнөөдөр хүртэл арван дөрвөн өдөр юу ч идэлгүй үргэлж харсаар явж байна.
34 Иймд та бүхнийг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг үс ч унахгүй гэлээ.
35 Тэр ийнхүү хэлээд талх авч бүгдийн өмнө Бурханд талархал өргөн, хуваагаад идэж эхлэв.
36 Тэд бүгдээрээ урамшин зоригжиж, бас юм идэцгээлээ.
37 Усан онгоцон дээр бид бүгдээрээ хоёр зуун далан зургаан хүн байв.
38 Тэд цадтал идчихээд онгоцыг хөнгөн болгохын тулд буудайг тэнгист хаяж эхлэв.