34 Иймд та бүхнийг юм идээч гэж би уриалж байна. Ингэх нь аврагдахад тань хэрэгтэй. Учир нь та нарын хэний ч толгойноос ширхэг үс ч унахгүй гэлээ.
35 Тэр ийнхүү хэлээд талх авч бүгдийн өмнө Бурханд талархал өргөн, хуваагаад идэж эхлэв.
36 Тэд бүгдээрээ урамшин зоригжиж, бас юм идэцгээлээ.
37 Усан онгоцон дээр бид бүгдээрээ хоёр зуун далан зургаан хүн байв.
38 Тэд цадтал идчихээд онгоцыг хөнгөн болгохын тулд буудайг тэнгист хаяж эхлэв.
39 Өглөө болох үед тэд эх газрыг таньж чадсангүй. Харин элсэрхэг эрэг бүхий нэгэн тохойг олж хараад, хэрэв чадвал онгоцоо тийш нь гаргахаар шийдэв.
40 Ингээд зангуугаа тастаж тэнгист орхиод, залуурын татлагыг сулруулаад, урд талын дарвуулыг салхины дагуу болгон эргийг зүглэв.