40 Ингээд зангуугаа тастаж тэнгист орхиод, залуурын татлагыг сулруулаад, урд талын дарвуулыг салхины дагуу болгон эргийг зүглэв.
41 Гэтэл хоёр тэнгисийн залгаа болох шүрэн цохиог онгоц мөргөн хайргадаж, хошуугаараа зоогдон хөдөлгөөнгүй боллоо. Онгоцны хитэг хүчтэй давалгаанд хэмх цохигдов.
42 Цэргүүд ялтнуудыг сэлэн зугтаалгахгүйн тулд тэднийг алах санаатай байлаа.
43 Гэвч Паулыг аврахыг хүссэн зуутын дарга тэднийг болиулж, сэлж чаддаг хүмүүсийг онгоцноос үсэрч, эх газарт түрүүлж хүрэхийг,
44 харин бусдыг нь банз юм уу, онгоцны ямар нэгэн юм хэрэглэн сэлэхийг тушаав. Ингэж бүгдээрээ эсэн мэнд эх газарт хүрсэн билээ.