Үйлс 27:7-13 АБ2004

7 Хүчтэй салхи биднийг урагш явуулахгүй байсан тул бид цөөнгүй хоног удаан хөвсөөр Книдэд арай гэж хүрэв. Тэгээд бид Салмоны өмнөх Кретийн нөмрөөр хөвлөө.

8 Арайхийн хөвсөөр бид Ласай хотын ойролцоох Үзэсгэлэнт Боомт хэмээх газар ирцгээв.

9 Ийнхүү багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд мацаг барих үе ч өнгөрсөн байлаа. Аялал улам ч аюултай болж байсан тул Паул тэдэнд сэрэмжлүүлж,—

10 Эрчүүд ээ! Цааш аялах нь зөвхөн усан онгоц болон ачаанд том гарз учруулах төдийгүй бидний амь насанд ч аюул учруулж болзошгүй гэж би үзэж байна гэв.

11 Гэвч зуутын дарга Паулын үгэнд итгэхээсээ илүү онгоцны ахмад ба залуурчинд итгэж байлаа.

12 Тэр зогсоол нь өвөлжихөд тохиромжгүй байсан тул олонх хүмүүс тэндээс тэнгист гарч хэрэв чадвал Фойник хэмээх Кретийн боомтод хүрч, өвлийг өнгөрөөе гэж шийджээ. Уг боомт нь зүүн өмнөд ба зүүн хойд зүг уруу харсан байрлалтай аж.

13 Өмнө зүгийн зөөлөн салхи үлээж эхэлсэнд тэд хүссэнээр болох нь хэмээн санаж зангуугаа татаж, Кретийн дагуу эрэг дагаж хөвөв.