1 Ийнхүү эсэн мэнд үлдсэн бид уг арлыг Мальт хэмээн нэрлэдгийг мэдэв.
2 Нутгийн хүмүүс бидэнд маш их элэгсэг хандан, бороо цутгаж хүйтэн байсан тул гал өрдөж, бид бүгдийг угтан авав.
3 Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд, галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд түүний гарыг хатгачихав.
4 Нутгийн хүмүүс түүний гараас могой унжин байхыг хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” хэмээн ярьцгаажээ.
5 Гэтэл Паул өөрөө яасан ч үгүй, харин могойг авч галд хаяв.
6 Хүмүүс түүнийг хавагнах, эсвэл газар гэнэт хөсөр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Удтал хүлээсний эцэст тэд түүнд ямар ч сонин хачин юм тохиолдохгүй байхыг хараад, бодлоо өөрчилж түүнийг бурхан байж хэмээн ярьж эхлэв.