Үйлс 28:21-27 АБ2004

21 тэд түүнд—Бид таны талаар ямар ч захиа Иудейгээс аваагүй. Ах дүү нараас нэг нь ч энд ирж таны тухай ямар нэг муу зүйлийг ярьж дуулгаагүй.

22 Бид танаас бодол санааг чинь сонсмоор байна. Харин тэр бүлэглэлийн тухайд гэвэл хаа сайгүй л түүнийг эсэргүүцэн ярьдгийг бид мэднэ гэв.

23 Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн Хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.

24 Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй.

25 Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв.—Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан та нарын эцэг өвгөдөд зөв хэлсэн юм.

26 “Энэ ард түмэнд очиж хэлтүгэй.Та нар сонссоор байх боловч ойлгохгүй.Та нар харсаар байх боловч ухамсарлахгүй.

27 Учир нь энэ ард түмний зүрх хатуурч,Чихээрээ арай ядан сонсох агаад тэд нүдээ аньжээ.Эс тэгвэл тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож,Зүрхээрээ ухаарч, эргэчих вий,Энэ нь Би тэднийг эдгээчих вий”гэсэн байдаг.