Үйлс 28:23-29 АБ2004

23 Ингээд тэд түүнтэй өдөр болзож, түүний байсан газар олуулаа цуглахад Паул өглөөнөөс үдэш болтол тэдэнд Бурханы хаанчлалын тухай гэрчлэн, Есүсийн тухай тэдэнд итгүүлэхийг хичээж, Мосегийн Хуулиас болон эш үзүүлэгчдийн номоос ярьж тайлбарлав.

24 Яригдсан зүйлд зарим нь итгэж, зарим нь итгэсэнгүй.

25 Тэд өөр хоорондоо санал зөрөлдөн тарж эхлэхэд Паул тэдэнд хандан үг хэлэв.—Ариун Сүнс эш үзүүлэгч Исаиагаар дамжуулан та нарын эцэг өвгөдөд зөв хэлсэн юм.

26 “Энэ ард түмэнд очиж хэлтүгэй.Та нар сонссоор байх боловч ойлгохгүй.Та нар харсаар байх боловч ухамсарлахгүй.

27 Учир нь энэ ард түмний зүрх хатуурч,Чихээрээ арай ядан сонсох агаад тэд нүдээ аньжээ.Эс тэгвэл тэд нүдээрээ харж, чихээрээ сонсож,Зүрхээрээ ухаарч, эргэчих вий,Энэ нь Би тэднийг эдгээчих вий”гэсэн байдаг.

28 Иймээс Бурханы энэхүү аврал харь үндэстнүүдэд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн.

29 [Паул эдгээр үгсийг хэлсэнд, иудейчүүд тарах зуураа, хоорондоо үлэмж марган байв.]