28 Иймээс Бурханы энэхүү аврал харь үндэстнүүдэд илгээгдсэн бөгөөд тэд ч сонсох болно гэдгийг та нар мэдэгтүн.
29 [Паул эдгээр үгсийг хэлсэнд, иудейчүүд тарах зуураа, хоорондоо үлэмж марган байв.]
30 Ийнхүү Паул өөрийн хөлсөлсөн байранд бүтэн хоёр жил амьдарч өөр уруу нь ирсэн бүгдийг элэгсгээр хүлээн авч
31 Бурханы хаанчлалыг тунхаглан, Эзэн Есүс Христийн тухай зоригтойгоор, ямар ч саадгүйгээр сургаж байлаа.