Үйлс 28:3-9 АБ2004

3 Паул хэсэг гишүү авчирч галд нэмэхэд, галын халуунаас болж тэдгээрийн дундаас нэгэн хорт могой гарч ирээд түүний гарыг хатгачихав.

4 Нутгийн хүмүүс түүний гараас могой унжин байхыг хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” хэмээн ярьцгаажээ.

5 Гэтэл Паул өөрөө яасан ч үгүй, харин могойг авч галд хаяв.

6 Хүмүүс түүнийг хавагнах, эсвэл газар гэнэт хөсөр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Удтал хүлээсний эцэст тэд түүнд ямар ч сонин хачин юм тохиолдохгүй байхыг хараад, бодлоо өөрчилж түүнийг бурхан байж хэмээн ярьж эхлэв.

7 Тэр газрын хавь орчмын нутаг нь арлын тэргүүн Пупли гэгч хүний эзэмшил байсан бөгөөд тэр биднийг найрсгаар хүлээн авч гурав хоног зочилсон билээ.

8 Пуплийн эцэг улаан суулгаар өвдөж, халуураад хэвтэж байлаа. Паул түүн дээр ирж, залбираад түүн дээр гар тавьж түүнийг эдгээв.

9 Энэ явдлын дараа тэр арлынхны дунд өвчтэй байсан бусад хүмүүс түүн уруу ирж, илааршиж байлаа.