9 Энэ явдлын дараа тэр арлынхны дунд өвчтэй байсан бусад хүмүүс түүн уруу ирж, илааршиж байлаа.
10 Тэд бидэнд их хүндэтгэл үзүүлж, биднийг тэндээс явах үед хэрэгцээтэй бүхнээр хангаж билээ.
11 Тийнхүү гурван сарын дараа бид мөнөөх арал дээр өвөлжсөн Зевсийн ихэр хөвгүүдийн сүлдтэй Александрын усан онгоцонд суун
12 Сиракуст хүрч, тэндээ гурав хонов.
13 Тэндээсээ эрэг дагуу хөвсөөр Региумд хүрч, нэг хоногийн дараа өмнө зүгийн салхи сэвэлзэн, хоёр дахь өдөр нь Путиолд ирлээ.
14 Тэнд бид ах дүү нарыг олж уулзахад, тэд долоо хоног хамт байгаач гэж биднийг урьсан юм. Тийнхүү бид Ромд хүрч ирлээ.
15 Бидний тухай сонссон ах дүүс биднийг угтахаар Аппиу Форум болон «Гурван дэн буудал» хүртэл ирсэн байлаа. Паул тэднийг хараад Бурханд талархаж зориг оров.