1 Петр, Иохан нар залбирлын цаг болох есдүгээр цагт сүм уруу явж байв.
2 Төрөлхийн хазгар нэгэн хүнийг хүмүүс авчран сүмийн Үзэсгэлэнт хэмээх дааман хаалганы дэргэд суулгаж, тэр хүн өдөр бүр сүмд ирэгсдээс гуйлга гуйдаг байжээ.
3 Петр, Иохан нарыг сүм уруу очиход тэр тэднээс гуйлга гуйж эхлэв.
4 Петр Иоханы хамт түүн уруу харц тогтоон,—Наашаа хар гэв.