Үйлс 3:8-14 АБ2004

8 үсрэн цэх зогсоод алхаж эхлэв. Тэр цовхчин Бурханыг магтан тэдний хамт сүмд явж орлоо.

9 Бурханыг магтан алхаж буй түүнийг бүх хүмүүс хараад

10 сүмийн Үзэсгэлэнт Дааман хаалганы дэргэд гуйлга гуйхаар суудаг байсан нэгэн болохыг таньж, түүнд юу тохиолдсоныг үзээд гайхаж хоцорсон байлаа.

11 Өнөөх хүн Петр, Иохан нарын хамт байх зуур гайхаж хоцорсон хүмүүс бүгд гүйлдэн Соломоны танхимын орчимд цугларчээ.

12 Харин Петр үүнийг хараад, тэдэнд хариулан—Израильчууд аа! Та нар юунд үүнд гайхна вэ? Бид өөрсдийнхөө хүч, эсвэл сүсгээр энэ хүнийг явдаг болгосон мэт ингэтлээ юунд биднийг ширтэнэ вэ?

13 Абрахамын [Бурхан], Исаакийн [Бурхан], Иаковын Бурхан, бидний эцэг өвгөдийн Бурхан Өөрийн үйлчлэгч Есүсийг алдаршуулжээ. Түүнийг та нар барьж өгсөн. Харин Пилат Түүнийг чөлөөлөхөөр шийдсэн байхад та нар түүний өмнө үгүйсгэсэн шүү дээ.

14 Ариун агаад зөвт Нэгэнийг та нар үгүйсгэсэн атлаа алуурчныг өршөөхийг гуйсан