Үйлс 6:2-8 АБ2004

2 Тэгэхэд мөнөөх арван хоёр нь дагалдагчдыг цуглуулж,—Ширээнд үйлчлэхийн тулд Бурханы үгэнд хайнга хандах нь бидэнд хүсүүштэй зүйл биш юм.

3 Харин ах дүү нар минь, Сүнс болон мэргэн ухаанаар дүүрэн, нэр хүнд бүхий долоон эрийг та нар дундаасаа сонго. Тэгээд энэхүү үүргийг тэдэнд хариуцуул.

4 Харин бид залбиралд болон үгийн үйлчлэлд өөрсдийгөө зориулъя гэв.

5 Энэ саналыг бүх хүмүүс дэмжиж, итгэл ба Ариун Сүнсээр дүүрэн Стефан болон Филип, Прохор, Никанор, Тимон, Пармен болон Антиохын сүсэгтэн Никол нарыг сонгожээ.

6 Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгаасны дараа гараа тэдэн дээр тавив.

7 Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа.

8 Нигүүлсэл болон хүчээр дүүрэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дотор үйлдсээр байлаа.