Үйлс 6:6-12 АБ2004

6 Тэгээд тэднийг элч нарын өмнө ирүүлэхэд тэд залбирцгаасны дараа гараа тэдэн дээр тавив.

7 Бурханы үг түгэн тархсаар Иерусалим дахь дагалдагчдын тоо үлэмж ихээр үргэлжлэн нэмэгдсээр байсан бөгөөд тахилч нараас маш олон хүн итгэлд дуулгавартай болж байлаа.

8 Нигүүлсэл болон хүчээр дүүрэн Стефан агуу гайхамшиг болон тэмдгүүдийг ард олны дотор үйлдсээр байлаа.

9 Гэтэл «эрх чөлөөтнүүд» хэмээн нэрлэгддэг Синагогийн хэсэг хүмүүс болох куренчүүд болон александрчууд Килик ба Азиас ирэгсэдтэй нийлж Стефантай маргалдав.

10 Гэвч тэд түүний Сүнс болон мэргэн ухаанаар ярьж байсныг сөрж чадсангүй.

11 Тэгээд тэд “Тэр Мосе болон Бурханы эсрэг хараалын үгс ярьж байхыг нь бид сонссон” гэж нууцаар ятгах хүмүүсийг явуулжээ.

12 Тэд тийнхүү олон түмэн, ахлагчид болоод хуулийн багш нарыг хутган үймүүлж, түүнд халдан түүнийг хүчээр Зөвлөлийн өмнө авчрав.