11 Бүх Египет болон Канаан өлсгөлөнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, бидний эцэг өвгөдөд хоол хүнс олдохоо больжээ.
12 Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, бидний эцэг өвгөдийг тийш нь анх удаа явуулав.
13 Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа өөрийгөө илчилснээр Иосефын гэр бүл Фараонд танил болов.
14 Иосеф үг илгээж, өөрийн эцэг Иаков, бүх төрөл төрөгсөд нь болох далан таван хүнийг өөр уруугаа ир хэмээн урьжээ.
15 Иаков болон бидний эцэг өвгөд Египетэд таалал төгссөн байна.
16 Тэндээс тэднийг Сухем уруу аваачиж, Сухемд Емморын хөвгүүдээс мөнгөн зоосоор Абрахамын худалдан авсан булшинд тавьжээ.
17 Харин Бурханы Абрахамд амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх манай ард түмэн өсөж, олон болов.