Үйлс 7:32-38 АБ2004

32 “Би бол чиний эцэг өвгөд болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан байна” гэсэнд, Мосе айдаст автан, харж зүрхэлсэнгүй.

33 Харин Эзэн түүнд “Хөл дэх шаахайгаа тайлагтун. Учир нь чиний зогсож буй газар бол ариун газар шороо юм.

34 Би Египетэд дарлагдаж буй Өөрийн хүмүүсийг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чөлөөлөхөөр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна” гэжээ.

35 “Хэн чамайг бидний захирагч, шүүгч болгосон юм бэ?” хэмээн хэлэгдэж, тэдэнд гологдсон өнөөх Мосег үүргэнийн бутанд үзэгдсэн тэнгэр элчийн гараар захирагч, бас чөлөөлөгч болгохоор Бурхан илгээсэн ажгуу.

36 Энэ хүн Египетийн нутаг, Улаан тэнгист болон цөлд дөчин жилийн турш гайхамшиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.

37 Чухамдаа Мосе Израилийн хөвгүүдэд хандаж “Миний адил эш үзүүлэгчийг Бурхан ах дүү та нараас гаргаж ирнэ” гэж хэлсэн билээ.

38 Энэ бол Синаи уулан дээр өөртэй нь ярилцаж байсан тэнгэр элч болон бидний өвөг дээдсийн хамт цөл дэх цуглаанд байсан хүн мөн. Та нарт өгөх гэж амьд үгийг тэр хүлээн авсан юм.