47 Харин Түүнд өргөө босгосон нь Соломон болой.
48 Гэсэн хэдий ч Хамгийн Дээд Нэгэн нь хүний гараар хийгдсэнд оршдоггүй бөгөөд эш үзүүлэгчийн
49 “Эзэн айлдахдаа«Тэнгэр болбоос Миний сэнтий,Газар болбоос Миний хөлийн гишгүүр.Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ?Би амрах ямар газар байна вэ?
50 Энэ бүх зүйл Миний мутраар бүтээгдээгүй гэж үү?»”гэсэн байдаг.
51 Зөрүүд, зүрх ба чихэндээ хөвч хөндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг өвгөдийнхөө үйлдсэнийг үйлддэг.
52 Эш үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг өвгөд хавчаагүй вэ? Тэд Зөвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ Түүнээс та нар урвагсад, мөн алуурчид болцгоожээ.
53 Та нар хуулийг тэнгэр элч нараар тогтоогдсон гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.