1 Эзэний дагалдагчдыг алж хядна гэж заналхийлэн, Саул тэргүүн тахилч уруу очиж,
2 тэр Замд хамаарагдах эрэгтэй, эмэгтэй хэнийг ч болов барьж хүлж, Иерусалимд хүргүүлэхийн тулд Дамаскийн синагогуудад захидал илгээхийг түүнээс хүсжээ.
3 Саул замд явж байлаа. Тэр Дамаскт дөхөн ирж байтал гэнэт тэнгэрээс гэрэл гарч түүнийг хүрээлэн гэрэлтэхэд,
4 Саул газар хөсөр унав. Тэгээд—Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ? гэх дууг сонсоод,—
5 Эзэн, Та хэн бэ? гэжээ. Тэгтэл Тэр—Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Есүс байна.