8 Куш нь Нимродыг төрүүлсэн бөгөөд тэр нь газар дэлхий дээрх хүчирхэг нэгэн болжээ.
9 Тэрээр ЭЗЭНий өмнө хүч чадалтай анчин байв. Тиймээс “ЭЗЭНий өмнө чадалтай анчин Нимрод шиг” гэсэн яриа бий болжээ.
10 Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ.
11 Тэрээр тэр нутгаасаа Ассирид хүрч очоод, Ниневе, Рехобот-Ир болон Калаг байгуулж,
12 Ниневе болон Кала хоёрын хоорондох Ресен хэмээх их хотыг байгуулжээ.
13 Мизраим нь лудчууд, анамчууд, лехабчууд, нафтухчууд,
14 патрусчууд, каслучууд (тэднээс филистчүүд нь гарчээ), кафторчуудын эцэг болов.