17 Тэрээр Пелегийг төрүүлснээс хойш дөрвөн зуун гуч насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
18 Пелег гучин настайдаа Реуг төрүүлжээ.
19 Реуг төрүүлснээс хойш тэрээр, хоёр зуун ес насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
20 Реу гучин хоёр настайдаа Серугийг төрүүлэв.
21 Серугийг төрүүлснээс хойш тэрээр хоёр зуун долоо насалж, үр хүүхдүүдтэй болжээ.
22 Серуг гучин настайдаа Нахорыг төрүүлжээ.
23 Тэрээр Нахорыг төрүүлснээс хойш хоёр зуу насалж, үр хүүхдүүдтэй болжээ.