1 Түүний дараа ЭЗЭНий үг Абрамд үзэгдлээр ирж,—Абрам аа, бүү ай!Би бол чиний бамбай,Чиний шагнал агуу их болно.гэжээ.
2 Абрам—Эзэн БУРХАН! Та надад юу хайрлахсан бол? Би үр хүүхэдгүй учир миний өв залгамжлагч нь энэ Дамаскийн Елиезер юм гэв.
3 Абрам цааш өгүүлрүүн—Та надад ганц ч үр заяагаагүй. Тиймээс гэрт минь өссөн хүн л миний өв залгамжлагч болно гэсэнд
4 ЭЗЭНий үг түүнд ирж—Тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй, харин өөрийн чинь биеэс төрөх хүн л чиний өв залгамжлагч болно гээд,
5 түүнийг гадагш дагуулан гараад—Чи тэнгэр өөд хар, хэрэв оддыг тоолж чадваас тоол гэв. Тэр бас дахин түүнд—Чиний үр удам ийм олон болно гэв.