Эхлэл 16:1-7 АБ2004

1 Абрамын эхнэр Сараи түүнд ямар ч хүүхэд төрүүлээгүй ажээ. Тэрээр Хагар нэртэй нэгэн Египет зарц бүсгүйтэй байв.

2 Сараи Абрамд—ЭЗЭН намайг төрөхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүйтэй унтана уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магадгүй гэсэнд Абрам Сараигийн үгэнд оржээ.

3 Абрамыг Канаанд арван жил суусны дараа Абрамын эхнэр Сараи Хагар гэдэг Египет зарц бүсгүйгээ авчирч, өөрийн нөхөр Абрамд татвар эм болгон өгчээ.

4 Тэгээд Абрам Хагартай унтсанд, Хагар жирэмслэв. Хагар өөрийн жирэмсэн болсноо мэдээд, өөрийн эзэгтэйг доромжлох болов.

5 Сараи Абрамд—Миний хийсэн алдаа тан дээр буух болтугай! Би зарц бүсгүйгээ таны гарт өгсөн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд, намайг доромжилж байна. Та бид хоёрын хоорондохыг ЭЗЭН шүүг гэв.

6 Абрам Сараид—Чиний зарц бүсгүй чиний л гарт байна. Чи түүнийг яамаар байна, түүнийгээ л хий гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс зугтаажээ.

7 ЭЗЭНий тэнгэр элч цөлийн нэгэн булгийн дэргэдээс, Шур хүрэх зам дахь булгийн дэргэдээс Хагарыг олж,—