18 Абрахам Бурханд хандаж—Ишмаел л Таны өмнө амьдраасай гэж хүссэнд
19 Бурхан—Үгүй ээ, чиний эхнэр Сара чамд үнэхээр хүү төрүүлж өгнө. Чи түүнийг нь Исаак гэж нэрлэнэ. Би түүнтэй гэрээгээ байгуулж, энэ нь түүний үр удамд мөнхийн гэрээ болно.
20 Ишмаелын тухайд гэвэл, Би чиний үгийг сонслоо. Би түүнийг ерөөж, олон үр хүүхэдтэй, маш өнөр өтгөн болгоно. Тэрээр арван хоёр ноён төрүүлж, Би түүнийг агуу том үндэстэн болгоно.
21 Харин Би гэрээгээ Сарагийн чамд ирэх жилийн өдийд төрүүлж өгөх Исаактай байгуулна гэв.
22 Тэгээд Бурхан Абрахамтай хийсэн яриагаа дуусгаж, түүнээс салан, дээш одов.
23 Абрахам Ишмаел хүүгээ, бас гэртээ төрсөн бүхнээ, мөнгөөрөө худалдаж авсан бүх хүн, гэрийнхний бүх эр хүйстэнг аваад, Бурханы хэлсэн ёсоор яг тэр өдөртөө хөвч хөндөх ёслол үйлджээ.
24 Абрахам хөвчөө хөндүүлэхдээ ерэн есөн настай,