3 Абрам нүүрээрээ газарт унасанд Бурхан түүнд—
4 Миний хувьд гэвэл, Би чамтай гэрээ байгуулна.Чи тоо томшгүй олон үндэстний өвөг болно.
5 Би чамайг олон үндэстний өвөг болгосон учирҮүнээс хойш чамайг Абрам гэхгүй, харин Абрахам гэх болно.
6 Би чамайг маш их өнөр өтгөн болгон, чамаас үндэстнүүдийг бий болгож, чамаас хаад гарах болно.
7 Би чамд болон чамаас хойших үр удмуудад чинь Бурхан болохын тулд Өөрийнхөө гэрээг чи бид хоёр болон чамаас хойших үр удмуудын чинь хооронд тэдний бүх үеүдийн туршид мөнхийн гэрээ болгон байгуулна.
8 Би одоо чиний харийн хүн мэт амьдран сууж байгаа энэ нутаг буюу Канааны бүх газар нутгийг чамд болон чиний үр удмынханд үүрдийн өмч болгон өгөөд Би тэдний Бурхан нь болно хэмээв.
9 Тэгээд Бурхан Абрахамд өгүүлрүүн,—Чи Миний гэрээг сахь, чиний үр удам ч бас үеийн үед сахигтун!