11 Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийн хэтэрчээ.
12 Сара дотроо инээж, өгүүлрүүн,—Би хөгширчихөөд байхад, мөн эзэн маань ч бас өтөлчихөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? гэв.
13 ЭЗЭН Абрахамд—Яагаад Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү” гэж хэлээд байна вэ?
14 ЭЗЭНд дэндүү хэцүү юм байдаг гэж үү? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэв.
15 Сара айсандаа—Би инээгээгүй гэж мэлзсэнд—Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.
16 Тэдгээр хүмүүс тэндээс босоцгоож, Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ.
17 ЭЗЭН—Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?