14 ЭЗЭНд дэндүү хэцүү юм байдаг гэж үү? Би тогтоогдсон цагт чамд эргэж ирнэ. Дараа жилийн энэ үед Сара хүүтэй болсон байна гэв.
15 Сара айсандаа—Би инээгээгүй гэж мэлзсэнд—Үгүй, чи инээсэн шүү дээ гэж Тэр хэлэв.
16 Тэдгээр хүмүүс тэндээс босоцгоож, Содомын зүг харж, Абрахам тэднийг үдэхээр хамт гарчээ.
17 ЭЗЭН—Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?
18 Абрахам агуу их, хүчирхэг үндэстэн болж, дэлхийн бүх үндэстэн түүгээр дамжуулан ерөөгдөх биш үү?
19 Би түүгээр, түүний хүүхдүүд болон гэр бүлийнхэнд тушаалгаж ЭЗЭНий замаар дагуулан, зөв ба шударга ёсыг үйлдүүлэхээр Би түүнийг сонгож авсан юм. Энэ нь ЭЗЭН түүний тухай хэлснээ Абрахамд биелүүлэхийн тулд болой гэв.
20 Тэгээд ЭЗЭН—Содом, Гоморра хоёрын хашхираан үлэмж их болсон бөгөөд тэдний гэм нүгэл маш хүнд ажээ.