Эхлэл 18:22-28 АБ2004

22 Тэр хүмүүс тэндээс явж, Содомын зүг одоход, Абрахам ЭЗЭНий өмнө зогссоор хоцорчээ.

23 Абрахам ойртон ирж,—Та зөв шударга хүнийг бузар муу хүнтэй нь хамт устгах уу?

24 Тэр хотод зөв шударга хүн тавь байсан ч, Та тэр газрыг устгах уу? Тэрхүү тавин зөв шударга хүний төлөө тэр газрыг өршөөхгүй юү?

25 Зөв шударга хүнийг бузар муу хүнтэй адилтган, тэднийг хамтад нь алах ийм зүйл хийх нь Танаас хол байг! Газар дэлхийн Шүүгч Та үнэн шударгыг баримтлахгүй гэж үү? гэв.

26 ЭЗЭН—Хэрэв би Содом хотынхны дотроос зөв шударга хүн тавийг олбол тэдний төлөө бүх газрыг өршөөнө гэсэнд

27 Абрахам—Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.

28 Хэрэв тавин зөв шударга хүнд таван хүн дутвал та тэр таван хүнийг дутсаны учир бүх хотыг устгах уу? гэв. ЭЗЭН—Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэсэнд