Эхлэл 18:26-32 АБ2004

26 ЭЗЭН—Хэрэв би Содом хотынхны дотроос зөв шударга хүн тавийг олбол тэдний төлөө бүх газрыг өршөөнө гэсэнд

27 Абрахам—Би өөрөө тоос шороо мэт өчүүхэн амьтан боловч Эзэнд үг хэлэхээр зүрхэллээ.

28 Хэрэв тавин зөв шударга хүнд таван хүн дутвал та тэр таван хүнийг дутсаны учир бүх хотыг устгах уу? гэв. ЭЗЭН—Хэрэв Би тэндээс дөчин таван хүнийг олбол хотыг устгахгүй гэсэнд

29 Абрахам дахин—Тэндээс дөчин хүн олдвол, та яах вэ? гэж асуув.—Дөчин хүний төлөө Би түүнийг устгахгүй гэв.

30 Абрахам—Эзэн минь, Та битгий уурлаарай. Би бас нэг үг хэлье. Хэрэв тэндээс гучин хүн олдвол Та яах вэ? гэсэнд—Хэрэв Би тэндээс гучин хүнийг олбол устгахгүй гэж хариулжээ.

31 Абрахам—Би Эзэнд үг хэлэхээр зүрхэлье. Хэрэв тэндээс хорин хүн олдвол, Та яах вэ? гэсэнд—Хорин хүний төлөө Би устгахгүй гэжээ.

32 Абрахам дахин—Эзэн Та битгий уурлаарай. Би одоо ганцхан удаа нэмж хэлье. Хэрэв тэндээс арван хүн олдвол, яах вэ? гэсэнд—Би арван хүний төлөө түүнийг устгахгүй гэж хариулжээ.