Эхлэл 18:7-13 АБ2004

7 Абрахам хот уруугаа гүйн очоод, нэгэн тарган сайн бяруу барьж авчраад, зарцдаа өгсөнд зарц түүгээр нь хоол бэлтгэх гэж яаравчлав.

8 Абрахам ээдэм, сүү болон зарцынхаа болгосон бярууны махыг тэдний өмнө авчирч тавиад, тэднийг хооллох зуур, өөрөө модны дор зогсож байв.

9 Тэд Абрахамаас—Чиний эхнэр Сара хаана байна вэ? гэж асуусанд—Майхандаа байгаа гэж хариулав.

10 Тэр—Би дараа жилийн энэ үед чамд заавал эргэж ирнэ. Тэгээд чиний эхнэр Сара хүүтэй болох болно гэжээ. Сара ард нь, майхны үүдэнд зогсоод сонсож байжээ.

11 Абрахам, Сара хоёр өндөр наслан өтөлж, Сара хүүхэд гаргах наснаасаа хэдийн хэтэрчээ.

12 Сара дотроо инээж, өгүүлрүүн,—Би хөгширчихөөд байхад, мөн эзэн маань ч бас өтөлчихөөд байхад би яаж жаргалтай болох юм бэ? гэв.

13 ЭЗЭН Абрахамд—Яагаад Сара инээгээд “Хөгшин болсон би үнэхээр хүүхэдтэй болж чадна гэж үү” гэж хэлээд байна вэ?