1 Абрахам тэндээс Негевийн нутаг уруу нүүж, Кадеш, Шур хоёрын хооронд суурьшин, дараа нь Герарт түр зуур буудаллав.
2 Тэр үедээ Абрахам өөрийн эхнэр Сараг миний дүү охин гэж хэлсэн учир Герарын хаан Абимелех хүн илгээж, Сараг авчээ.
3 Гэтэл Бурхан Абимелех дээр шөнийн зүүдэнд хүрч ирээд, түүнд хэлсэн нь—Чи өөрийн авсан энэ эмэгтэйгээсээ болж үхнэ. Учир нь тэр эмэгтэй бол гэрлэсэн эмэгтэй гэв.
4 Абимелех тэр эмэгтэйтэй ойртоогүй байсан тул—Эзэн минь ээ! Та гэмгүй үндэстнийг хүртэл устгах гэж үү?