21 Тэр Параны зэлүүд талд амьдран сууж, ээж нь түүнд Египет нутгаас эхнэр авч өгчээ.
22 Тэр үед Абимелех, түүний цэргийн жанжин Фикол хоёр Абрахамд—Таныг юу ч хийсэн Бурхан тантай хамт байна.
23 Чи надад болон миний хүү, миний ачид хуурамч үйл хийхгүй гэдгээ Бурханы нэрийг барьж энд надад одоо тангарагла. Миний чамд сайнаар хандсан шиг чи бас надад болон өөрийнхөө сууж байгаа энэ газар нутагт хандагтун гэсэнд—
24 Би тангараглая гэж Абрахам хэлэв.
25 Абимелехийн зарц нар Абрахамын худгийг булаан авсан хэргийн талаар Абрахам Абимелехийг зэмлэсэнд
26 Абимелех—Үүнийг хэн хийснийг би мэдэхгүй, чи ч бас надад хэлээгүй. Би энэ тухай сонсоогүй, өнөөдөр л сонсож байна гэв.
27 Абрахам хонь, үхэр авч, Абимелехт өгөөд, тэр хоёр хоорондоо гэрээ байгуулжээ.