6 Сара—Бурхан надад инээмсэглэл авчирлаа. Сонсогч хэн бүхэн надтай хамт инээх болно гэв.
7 Сара—“Сара хүүхдүүдээ хөхүүлнэ” гэж Абрахамд хэн хэлэх байсан юм бэ? Гэлээ ч би Абрахамыг нас өтөлсөн үед нь хүү төрүүллээ гэв.
8 Хүү өсөж, хөхнөөсөө гарчээ. Исаакийн хөхнөөсөө гарсан өдөр Абрахам том найр хийжээ.
9 Египет бүсгүй Хагарын Абрахамд төрүүлсэн хүү нь Исаакийг дооглож байгааг Сара хараад,
10 Абрахамд хандаж—Энэ зарц бүсгүй, түүний хүү хоёрыг зайлуул. Энэ зарц бүсгүйн хүү миний хүү Исаактай хамт өв залгамжлахгүй гэжээ.
11 Хүүгийнх нь талаарх энэ зүйл Абрахамыг ихэд зовоов.
12 Бурхан Абрахамд—Чи тэр хүү, зарц бүсгүй хоёроос болж сэтгэл бүү зов. Сарагийн чамд хэлсэн бүгдийг сонс. Учир нь Исаакаас төрсөн нь л чиний үр удам гэж дуудагдах болно.