1 Үүний дараа Бурхан Абрахамыг шалгаж туршихаар түүнийг дуудаж,—Абрахам аа! гэсэнд Абрахам—Би энд байна гэжээ.
2 Бурхан—Чи өөрийн хүү, цорын ганц хайртай хүү Исаакаа аваад Мориа гэдэг газар уруу яв. Миний зааж өгөх нэг уулан дээр, тэндээ түүнийг шатаалт тахил болгон өргө гэв.
3 Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж, шатаалт тахилын модыг огтлон аваад хөдөлж, Бурханы өөрт нь зааж өгсөн тэр газар уруу явжээ.
4 Гурав дахь өдөр нь Абрахам хараагаа өргөн, тэр нутгийг алсаас харав.